Монголбанкны алт худалдан авалт 1.3 тонноор өсчээ

Монголбанкны алт худалдан авалт өчигдрийн байдлаар 15.1 тоннд хүрсэн байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 тонноор өссөн үзүүлэлт гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Он гарсаар нийт 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаасан байна.

Төвбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байгаагаа дуулгалаа. Энэ хүрээнд “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй аж.