Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар -1-+4 градус дулаан байна.

Ихэнх нутгаар дулаарах тул маргааш болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.