Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг мандууллаа

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар манай удс нийгэм, эдийн засгийн олон ололтыг бий болгосон төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байхыг хангаж өгсөн юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here