Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.