Сангийн яамнаас хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын данс руу шилжүүлж эхэллээ.

2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос хамаарч хүүхдийн мөнгөний олголт түр саатаад байсан юм. Тус хоригийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг өнгөрөгч 8 дугаар сараас хойш олгоогүй. Иймээс төсвийн тодотголд дутагдаж буй нийт 104,5 тэрбум төгрөгийг суулгасан юм. Тодотголд тавьсан хориг цуцлагдсан тул Сангийн яам яаралтай зохицуулалт хийж, шаардлагатай шилжүүлгийг хийж эхэлжээ.