Л.Амгалан шилэн Цогоод ингэж хайр зарлав

Эх орончдын өдрөөр орой дээрээ улаан таван хошуутай Хятадын гамин цэрэгтэй төстэй ногоон малгай өмсөж мэндчилгээ дэвшүүлээд олны танил болсон Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан шилэн Цогоод бэлэг өгч хайр зарласан гэнэ шүү. Тодруулбал, МАН-ын 28 дугаар Их хурлын үеэр Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл буюу  “Шилэн" Цогоод сав дүүрэн тэмдэг бэлгэлж гайхшруулсан юм байх. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа зургаа хийж "Л.Амгалан дарга жижиг улаан хайрцаг өгөөд бэлэг гэлээ. Үнэхээр гайхамшигтай. Яг миний дуртай энгэрийн тэмдэгнүүдийг бэлэглэлээ. Бүгд надаас ах тэмдэгнүүд байна. Баярлалаа" хэмээсэн байна. Бэлэг өгч, авч байгаа зургаа их л тухтай ёслол төгөлдөр татуулан авчээ.

Бэлэг авч буй зураг: