Фэйсбүүк, вичат болон бусад сүлжээгээр Чингис хааны зургийг ёс бусаар доромжилж байгаа Хятад залуусын бичлэг цацагдаж олны дургүйцлийг төрүүлээд байсан. Тухайн үедээ Өвөрмонголчууд ёс бус авирлагчийг нэн даруй олж баривчлахыг Хятадын цагдаагийн газраас шаргуу шаардсан байна. Улмаар Чингис хааны зургийг доромжилсон этгээд 1972 онд төрсөн, Го Чен гэгчийг нийгийн хэв журмыг алдагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад саатуулж хариуцлага тооцсон байдаг. Тэгвэл энэ удаад өсвөр насны хүү Чингис хааны жижиг цээжин барималыг алгадаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж олныг бухимдуулаад байна.
Дүрс бичлэг: