Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүллээ.
Ардчилсан хувьсгалын түүхт ойн баярт зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.