Д. Сумъяа “World masters” тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөр “World masters” тэмцээн өнөөдөр өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлсэн.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо.

Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн шилдэг жүдочдын ”Мастерс” тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн анхын жүдоч болов. Мөн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс Г.Хэрлэн 66 кг-ын жиндээ алтан медаль, Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ.

200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 46 орны 212 жүдоч өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх урилгаар оролцдогоороо онцлогтой.