УИХ дахь АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.

Тус бүлгийн хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хувьд хуралдаанаа маргааш хийхээр болжээ.

Мөн өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдах юм.