БНСУ-ын ЭСЯ виз олгохоос татгалзсан тухай тайлбар хуудас өгөхөө зогсоов

БНСУ-ын виз авахаар материалаа өгөөд татгалзсан хариу авсан иргэдэд тайлбар бүхий хуудас олгодог байсан. Тэгвэл тус Элчин сайдын яамнаас дээр хуудсыг олгохоо зогсоосон байна. Үүний оронд тухайн иргэний паспортын арын хуудсан дээр улаан өнгөөр он сар өдөр болон тоо дардаг болжээ.

Виз олгохоос татгалзсан шалтааны тайлбарт:

Пасспортны хүчинтэй хугацаа дууссан
Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.

Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчсөн.

Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлээгүй.

БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцөлийг хангаагүй.

  • Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _жилээр хаасан).
  • Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
  • Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй .
  • Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.

Зорчих зорилго тодорхойгүй байсан.
Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй. (Хууль бусаар оршин суух, ажиллах магадлал өндөр)

A) Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.

Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй.

Бусад

a) Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр пасспортаа буцааж авсан.