-27.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Нийгэм

Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн  ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр...

Дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд...

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн...

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.  Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг...

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээв. Тус авто зам нь хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна. Явган зорчигчийн зам болон ГССҮТ рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгах юм. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК...

Дарьгангын тал нутгаар цас орж, говиор салхи, шуургатай

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс,...

2025 оны IV улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2025 оны IV улирлын ерөнхий шалгалт нийслэл болон 21 аймагт өнөөдөр нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг. Энэ улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3072 иргэн бүртгүүлснээс 1506 нь Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлд энэ сарын 12-14-нд, Орхон аймагт 12-13-нд, бусад аймагт өнөөдөр зохион байгуулах...

Томуу туссан 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгох журам

Засгийн газрын аравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар томуу туссан бага насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол баталсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдүүдтэй аав ээ, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан" гэсэн юм.Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас...

Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны үнийг нэмнэ

Орон нутгийн дөрвөн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос эхлэн нэмэхээр болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тодруулбал, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ рүү явах автобусны үнийг нэмж байгаа аж. Булганы автобусны тасалбар том хүн 40000, хүүхэд 20000 төгрөг болжээ. Харин Эрдэнэтийн автобус 39800, хүүхэд 19150, Хөвсгөлийнх том хүн 78800, хүүхэд 39400, Сэлэнгийнх том хүн 32400, хүүхэд 16200 болов.

Орон сууцны фасад засварын ажил дууслаа

Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийг шинэчилж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 61 дүгээр байрны 7011.0 ам метр талбай бүхий гадна фасадыг дулаалж, улсын комисст хүлээлгэн өглөө. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Бэсүб констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
3kmh
0%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ