“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар...
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. “Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна. Тэмцээний талаарх мэдээллийг...
“Улаанбаатар марафон”-д дөрвөн орны мэргэжлийн тамирчид оролцохоо мэдэгджээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх сарын 24-ний өдөр болно.
Энэ сарын 1-нд эхэлсэн гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой аж. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамж 1.5 км-т...
“FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн Монголд болно
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан манай улсад “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Спортын төв ордонд энэ сарын 12, 13-нд болох тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Ийст”, “Улаанбаатар Вест”, “Завхан Сайнскор” тэргүүтэй зургаан багаас гадна БНХАУ, Сингапур, БНСУ, Япон, Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Багууд гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хасагдах шатанд...
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт болж, 21 аймаг, есөн дүүргээс адуучид оролцож, хүч самбаагаа сорьсон билээ. Тодруулбал, морьтой саад сүлжих, марзай, гийнгооны уралдаан, сайхан наадамчин, сайн уургын морь, адуу, адуучдын магтаалын улсын уралдаанд 140 тамирчин 30 медалийн төлөө өрсөлдөж аваргаа тодрууллаа.
“Монгол адуучин” тэмцээний тэргүүн байрт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Д.Сумъяасүх...
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн...
Улсын аварга О.Хангай сар шинийн барилдаанд дараалан түрүүллээ
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.
Улсын аварга О.Хангай сүүлийн 10 жилд сар шинийн...
Шагайн харваачдад улсын цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.
Монгол Улсын үлэмж дархан мэргэн
Буяндэлгэрийн Мөнхбаатар /Дорноговь аймгийн Айраг сумын уугуул/
Бямбын Пүрэв /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул/
Монгол...
Уяачдад улсын цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Тод манлай уяач цолыг:
Пүрэвийн Батсайхан /Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул/
Хэнгэрэгийн Цогтсайхан /Төв...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
10.1
°
C
10.1
°
10.1
°
11%
8kmh
0%
Пүр
6
°
Баа
6
°
Бям
11
°
Ням
11
°
Дав
10
°
- Advertisement -
