Томуу туссан 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгох журам
Засгийн газрын аравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар томуу туссан бага насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол баталсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдүүдтэй аав ээ, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан" гэсэн юм.Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас...
Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны үнийг нэмнэ
Орон нутгийн дөрвөн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны тасалбарын үнийг энэ сарын 17-ноос эхлэн нэмэхээр болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.
Тодруулбал, Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ рүү явах автобусны үнийг нэмж байгаа аж. Булганы автобусны тасалбар том хүн 40000, хүүхэд 20000 төгрөг болжээ.
Харин Эрдэнэтийн автобус 39800, хүүхэд 19150, Хөвсгөлийнх том хүн 78800, хүүхэд 39400, Сэлэнгийнх том хүн 32400, хүүхэд 16200 болов.
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийг шинэчилж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 61 дүгээр байрны 7011.0 ам метр талбай бүхий гадна фасадыг дулаалж, улсын комисст хүлээлгэн өглөө.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Бэсүб констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн...
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд...
Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа,...
Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг хүлээн авч байна
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар УИХ-аас бэлтгэж байна.
Энэ хүрээнд УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль...
Засаглал, эрх зүйн хорооноос алба хаагчдыг чадавхжуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа нээж үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр иргэд мэдээлэл сайтай болсон.Тиймээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ялангуяа хуулийн хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, шинээр батлагдсан хууль,...
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
Манай улсын чулуун нүүрсний экспорт энэ оны эхний 10 сард 65 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг мөн, самнасан ноолуурын 82.9 хувийг БНХАУ-д экспортолж байна. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.7 хувийг эзэлж байгаа ажээ.
Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэлүүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөл бүрдүүлнэ
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэх боломжтойг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзах үеэр онцоллоо.
Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн есдүгээр сард баталсан нь “Digital First” гэж юу болох, төрийн бодлого, шийдвэр, цаашлаад төрийн бүх үйлчилгээг технологид суурилан цахимжулах зорилт юм. Ингэснээр бүтээмжийг нэмж, төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах боломж бүрдэнэ.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
68%
1kmh
56%
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-10
°
- Advertisement -










































