-27.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Нийгэм

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.   Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд...

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа,...

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг хүлээн авч байна

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар УИХ-аас бэлтгэж байна. Энэ хүрээнд УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль...

Засаглал, эрх зүйн хорооноос алба хаагчдыг чадавхжуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа нээж үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр иргэд мэдээлэл сайтай болсон.Тиймээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ялангуяа хуулийн хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, шинээр батлагдсан хууль,...

Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа

Манай улсын чулуун нүүрсний экспорт энэ оны эхний 10 сард 65 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг мөн, самнасан ноолуурын 82.9 хувийг БНХАУ-д экспортолж байна. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.7 хувийг эзэлж байгаа ажээ. 

Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэлүүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөл бүрдүүлнэ

Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэх боломжтойг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзах үеэр  онцоллоо. Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн есдүгээр сард баталсан нь “Digital First” гэж юу болох, төрийн бодлого, шийдвэр, цаашлаад төрийн бүх үйлчилгээг технологид суурилан цахимжулах зорилт юм. Ингэснээр бүтээмжийг нэмж, төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах боломж бүрдэнэ.

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс...

"2028 он хүртэл 102 км үерийн далан барина"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.  Тодруулбал, Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламжСэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын...

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5--10 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
3kmh
0%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ