-33.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Нийгэм

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм. Тус төвийн барилга нь нийт 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө...

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна. Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн...

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо

Маргааш  баруун аймгуудаас эхлэн орон даяар цаг агаар тогтворгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдал болон цаг уурын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 7, 8-нд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумын нутгаар их хэмжээний цас орно. Цаашилбал, Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар цас орох...

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй "Хүннү хот" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр тус төслийн цэвэрлэх байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Комфорт Импекс" ХХК болон Хүннү хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн...

Ж.Чинбүрэн: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарласан гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан байна. Тиймээс эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг...

Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган  тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч өмнөх онтой...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно

 Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор  нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,...

Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийнэ. НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан...

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-33.9 ° C
-33.9 °
-33.9 °
68%
1kmh
0%
Баа
-18 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
Мяг
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ