Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Төмөр зам, авто замтай огтлолцдог байршлуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашины нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр байршил болох Таван шар, төмөр замын 396 дугаар гармын нүхэн гарцын нийт ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтыг хийж дууссан. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай явган хүний гүүрэн гарцын...
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль хайллаа.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн ёслолыг нээж хэлэхдээ, баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, уламжлуулах, хадгалахын чухлыг онцолж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа...
Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийж, шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож ярихдаа, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмж дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст...
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Тус хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум...
Резидент эмч нарыг нэмж ажиллуулахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Нийслэийн БЗД 430 мянга гаруй хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт...
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмннө эхлүүлэх талаар Боловсролын яаманд санал хүргүүллээ
Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймагт “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймагт “Улирал хооронд”-ын түвшинд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, 47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж, А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлж байгаа нь...
Говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн шуурна
Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэлүүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи говь, талын нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 5-10 байх юм.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар -17-22 градус, Хангай, Хөвсгөлийн...
Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа.
Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтай ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна.
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ.
Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс,...
Монгол бахархлын өдөр тохиож байна
Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.
Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсад 2012 оноос энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
71%
4kmh
40%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































