Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэлүүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөл бүрдүүлнэ
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэх боломжтойг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзах үеэр онцоллоо.
Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн есдүгээр сард баталсан нь “Digital First” гэж юу болох, төрийн бодлого, шийдвэр, цаашлаад төрийн бүх үйлчилгээг технологид суурилан цахимжулах зорилт юм. Ингэснээр бүтээмжийг нэмж, төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах боломж бүрдэнэ.
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс...
"2028 он хүртэл 102 км үерийн далан барина"
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламжСэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5--10 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын...
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга...
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
“Хүнсний хувьсгал-ын дүнд “Өгөөмж Архад” ХХК хүчин чадлаа 2.4 дахин нэмжээ
“Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа...
Нийслэлд шатахуун хэвийн олгож байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун байгааг мэдээллээ.
Тус яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж буй. Одоогоор дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ.
Өнөөдөр өглөөний...
Ургацын баланс 40 хувиар буурчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авчээ. Үүнээс:
Үр тариа 274.1 мянган тоннТөмс 101.9 мянган тонн,Хүнсний ногоо 208.6 мянган тонн,Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн,Тосны ургамал 27.2 мянган тонн байгаа аж. Энэ нь өнгөрсөн...
Цаг агаарын улмаас нислэгийн зарим хуваарийг өөрчлөв
Их хэмжээний цас унаж, салхилж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд алсын барааны харагдац муудан, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдрийн нислэгүүдийн цагийн хуваарийг өөрчиллөө.
Шинэчилсэн нислэгийг хуваарь:
Истанбул-Улаанбаатар /ОМ162/
ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч, маргааш 10:00 цагт Чингис хаан...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
40%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-18
°
Бям
-18
°
Ням
-14
°
- Advertisement -











































