-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Нийгэм

Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Туул-1” коллектор төслийн байршилд ажиллалаа. “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх,...

Төөрсөн, сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад...

Хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн өчигдөрийн нэг удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс, өнөөдөр хоёр удаагийн арилжаагаар 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. 

Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ

Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, засвар үйлчилгээ хийнэ. Энэ хүрээнд ХУД-ийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хорооны хэрэглээний усыг өнөөдөр 22:00 цагаас 11 дүгээр сарын 8-ны 08:00 цаг хүртэл хэсэгчлэн хязгаарлана. Хэсэгчлэн ус хаах хэсэгт “Food City” худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл, замын хойд талдаа “Мөнх Хадаа”-аас Нисэхийн...

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин...

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм. Тус төвийн барилга нь нийт 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө...

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна. Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн...

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо

Маргааш  баруун аймгуудаас эхлэн орон даяар цаг агаар тогтворгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдал болон цаг уурын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 7, 8-нд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумын нутгаар их хэмжээний цас орно. Цаашилбал, Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар цас орох...

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй "Хүннү хот" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр тус төслийн цэвэрлэх байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Комфорт Импекс" ХХК болон Хүннү хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн...

Ж.Чинбүрэн: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарласан

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарласан гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан байна. Тиймээс эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
0%
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ