-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Нийгэм

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх...

Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичиг, түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ. Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна. БҮТ-ийн мэдээлснээр, өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны...

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай.  "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны...

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн...

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн...

АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно

Шатахуун импортлогч компаниуд арванхоёрдугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн  худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв. Ингэснээр 193460 тонн шатахуун импортоор орж ирэх аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм. Мөн  арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун  4597 тонн,...

Нийслэлийн хэмжээнд ирэх онд 53 км автозам барина

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны...

Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ. Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг...

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө. Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санг шалгуулах хүсэлт тавилаа

Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль, эрх зүйн орчин сайжирсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо. Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 мянган иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
0%
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ