З.Энхболд: Бид бүс нутгийнхаа интеграцаас хойш суучихаад эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй
2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өгсөн юм.
Ярилцлагыг бүрэн эхээр...
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-аар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Гишүүд их шүүмжилж байна лээ. Гол асуудал нь юундаа байгаа юм бэ?
-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 2019 оны Үндсэн чиглэл ярьж байхад 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг харьцуулан өсөлт, бууралтыг гаргах хэрэгтэй байгаа юм. 2018 оны Үндсэн чиглэлийг өөр цаг хугацаанд дүгнэж...
Д.Хан-Уул: Дугуйн замын стандарт сайжирна
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай ярилцлаа.
-Нийслэлчүүд “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг их сонирхож байна. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлхээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай газраас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг...
С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн...
Б.Пүрэвдорж: Засгийн газар, Их хурал урт хугацаанд тогтвортой шийдвэр гаргаж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн. Намрын чуулганы үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-УИХ-ын дарга намрын чуулганыг хааж их гайхамшигтай үг хэлсэн. Харамсалтай нь иргэдтэй уулзахаар амьдрал хүнд байгааг ярьж байна. Түүнчлэн төрөөс явуулж буй бодлого, шийдвэр амьдралд нийцэхгүй байгаа. Ялангуяа УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал иргэдийн дунд дургүйцлийг төрүүлээд байгаа л даа. Үүн дээрээ Их хурал анхаарч...
Д.Эрдэнэбат: Төрийн өмчит компани улстөрчдийн шахааны бизнес хийдэг орон зай байх ёсгүй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал нэлээд шуугиан тарьж байна. Монгол Улс 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон гээд байгаа. Энэ талаар танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудал хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болчихоод байна. Анхаарал татахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл Олон...
Д.Эрдэнэбат: Боловсруулах үйлдвэрийн асуудалд хөнгөн хандаж болохгүй
-Төр түүхий эдээ мэдэж, бусдыг нь хувийнхнаар хийлгэе гэж байсан-
Засгийн газраас газрын тосны боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих шийдвэрийг гаргасан. Энэ сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Харин таныг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Бор-Өндөрт барихаар шийдэж байсан. Засгийн газар солигдох бүрт боловсруулах үйлдвэрийг барих байршил солигдоод...
Д.Чилхаажав: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эргэлт хийх гэж байна
Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажавтай Үндсэн хуулийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Хуульч хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан юм билээ. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах нь зүйтэй. Одоогийн ажлын хэсэг бол улс төрийн нэг...
Д.Даваасүрэн: "Н2"визтэй холбоотой журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна
-АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох журам гарна-
Манай улс АНУ-д ажиллах хүч илгээх боломжтой орны жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-АНУ-ын “Н2” визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Зарим зуучлалын компани энэ ангиллын визийг мэдүүлэхийг урьсан тухай сошиалаар олон нийтэд цацаад байх юм. Виз мэдүүлэх журам нь бэлэн болчихсон хэрэг үү?
-Энэ талаархи тодорхой мэдээллийг...
С.Амарсайхан: Газартай холбоотой ажлыг илүү нээлттэй, ил тод болгоно
НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар газрын асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр иргэдийн хүсэлт дээр тулгуурлан газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.
-Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Нийслэлийн өмнө...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
85%
1kmh
40%
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-13
°
Лха
-14
°
Пүр
-15
°
- Advertisement -










































