21.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 15, 2024

Фото мэдээ

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан. Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын...

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний медальтнууд эх орондоо ирлээ

12 дахь удаагийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан. Тэгвэл тус ДАШТ-ний 48 кг-ын жинд 2021, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, улсын 6 удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал хүрэл медаль хүртэж,...

"Мөнгөн мод-2022" наадмын шилдгүүд тодорлоо

Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өнөөдөр /2023.03.27/ болж, шилдгүүдээ тодрууллаа. “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл шалгаруулав. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг...

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, Бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй УИХ, БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар зэрэг байгууллагын төлөөлөл өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Ардын журамт цэргүүд...

Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.03.16) энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа. Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд...

2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд...

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн...

“Бүргэдийн баяр”-ын шилдгүүд тодорлоо

Казах үндэстний ёс заншил, өв уламлжлалыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” уламжлалт арга хэмжээ 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” цогцолборт энэ амралтын өдрүүдэд болж өнгөрөв. “Бүргэдийн баяр” наадмын зоос шүүрэх тэмцээнд Төв аймгаас оролцсон бүргэдчин Э.Батбилэг, тулам булаалдах тэмцээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин С.Женисбек нар түрүүлсэн бол бүргэдээ гаршуулж, сургасан тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас...

Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн. Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг. Гэвч аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
13.1 ° C
13.1 °
13.1 °
50%
0kmh
0%
Пүр
22 °
Баа
10 °
Бям
11 °
Ням
17 °
Дав
23 °
- Advertisement -

Шинэ мэдээ