-26.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Онцлох

Featured posts

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг...

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа,...

Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа

Манай улсын чулуун нүүрсний экспорт энэ оны эхний 10 сард 65 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг мөн, самнасан ноолуурын 82.9 хувийг БНХАУ-д экспортолж байна. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.7 хувийг эзэлж байгаа ажээ. 

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Хүнсний хувьсгал-ын дүнд “Өгөөмж Архад” ХХК хүчин чадлаа 2.4 дахин нэмжээ   “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа...

Ургацын баланс 40 хувиар буурчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авчээ. Үүнээс: Үр тариа 274.1 мянган тоннТөмс 101.9 мянган тонн,Хүнсний ногоо 208.6 мянган тонн,Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн,Тосны ургамал 27.2 мянган тонн байгаа аж. Энэ нь өнгөрсөн...

Хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн өчигдөрийн нэг удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс, өнөөдөр хоёр удаагийн арилжаагаар 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. 

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин...

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо

Маргааш  баруун аймгуудаас эхлэн орон даяар цаг агаар тогтворгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдал болон цаг уурын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 7, 8-нд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумын нутгаар их хэмжээний цас орно. Цаашилбал, Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар цас орох...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
0kmh
0%
Пүр
-19 °
Баа
-18 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ