-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 5, 2025

Онцлох

Featured posts

“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо,...

Монгол Ардын намын даргаар Н.Учралыг сонголоо

Монгол Ардын намын 31 дүгээр их хурлын эхний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын даргаар сонголоо. МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг, танхимаас МАН-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм. Намын даргын сонгуулийг нууц санал хурааж, саналын дүнг...

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ. Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150...

Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч...

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу...

Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.  Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад...

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.  Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг...

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг...

Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа,...

Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа

Манай улсын чулуун нүүрсний экспорт энэ оны эхний 10 сард 65 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг мөн, самнасан ноолуурын 82.9 хувийг БНХАУ-д экспортолж байна. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.7 хувийг эзэлж байгаа ажээ. 
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
1kmh
0%
Бям
-13 °
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ