-32.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Онцлох

Featured posts

Шатахууны нийлүүлэлт хэвийн, 30 хоногийн нөөцтэй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, "Шатахууны нийлүүлэлт хэвийн явж байна. Суманд гурван шатахуун станц байлаа гэхэд түгээлтийн асуудал бий. Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна. Бүх чадлаараа ажиллаж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улс савны...

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас...

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна

Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун 4 цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.  Дархлаажуулалтад эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6...

Нэг өдөрт 1.22 сая тонн нүүрс худалдав

“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр 4 удаагийн арилжааг амжилттай хийж, 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс худалдав. Арилжаанд долоон харилцагч оролцож, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна. “Эрдэнэс...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа...

Ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 139 мянган өрхөд зээл олгожээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 29-нд болов. Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх...

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник  төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг...

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус  авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...

Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна. Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж. 

Багш нар цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсаж байна

Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-32.9 ° C
-32.9 °
-32.9 °
68%
1kmh
4%
Баа
-18 °
Бям
-16 °
Ням
-14 °
Дав
-12 °
Мяг
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ