Өвлийн анхны шалгалтад "Аз жаргалтай Улаанбаатар"-ын удирдлагууд багаараа уналаа
Нийслэлд хоёр өдөр дарааллан цас орсоноос болж ёстой л тэшүүртэй хүн л унаж гэмтэхгүй байхаар болчихоод байна. Тиймээс ч эдгээр өдүрүүдэд нийслэлчүүд бүх нийтээрээ цас цэвэрлэгээний ажилд хамцуй шамлан ороод байгаа. Тухайлбал, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажил хийж байгаа. Мөн байгууллага бүр ойр орчмын газраа цэвэрлэж байна. Гэсэн хэдий ч иргэд явганаас унаж бэртэж, маш олон...
МАН-ын дараагийн дарга хэн бэ
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнээс муу үнэлгээ авч, сонгуулийн даваанд бүдэрч ялагдсан МАН-ын дараагийн дарга хэн болох бол.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий нөхийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд монгол ардын нам удирдлагуудаа хэдхэн хоногийн дараа шинэчлэн сонгохоор их хурлаа зарлаад байгаа.
Намын дарга нь ерөнхий сайд байхаар намынхаа дүрмэнд заасан байдаг. Тэгэхээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болж ажлаа хэвээр нь үргэлжлүүлэх...
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн баярт агшин
УИХ-ын гишүүн асан Цэдэвдамбын Оюунгэрэл өөрийн нөхөр Жеффри Л.Фолт нар 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай “Ногоон нүдэн лам” нэртэй роман бичсэн билээ. Энэхүү роман хамгийн сайн борлуулалттай номоор одоог хүртэл шалгарч, бестселлерүүдийн жагсаалтад бичигдсээр байдаг билээ.
Тэгвэл зохиогч бүсгүй эхний дэвтрээ франц хэл дээр хэвлүүлсэн байна. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ өөрийн твиттер хуудсаар мэдэгдсэн байна. Шинэхэн хэвлэгдсэн номоо хүлээн аваад баярлаж байгаа зургаа "Оюуны экспортын анхны...
Баянзүрх дүүрэг иргэдээс 278 сая төгрөгийн хандив авсан зөрчил илэрчээ
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсгүүд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 2015, 2016, 2017 оны эхний улиралд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
Багахангай, Чингэлтэйгээс бусад дүүрэгт 60 албан тушаалтныг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд тэдэнд 92.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон...
НИТХ-ын дарга С.Амарсайханд хариуцлага тооц цагдаа нар аа
НИТХ-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа С.Амарсайхан аль хэдийн эрх мэдлийг хэтрүүлэн, давуулан эдэлдэг эрхэм болчихсон гэнэ. Учир нь тэрбээр саяхан урсгал сөрөөд хээвнэг давхиж яваа бичлэг олонд ил болоод байна. НИТХ-ын даргын албан унаа 0316-УНҮ улсын дугаартай Nissan Maxima авто машин III цахилгааны станцын урд талын уулзвараас яармагийн гүүр хүртэлх зам дээр урсгал сөрөөд салхи татуулан давхих бичлэгийг үзсэн иргэд ихээр бухимдаж байна. Тиймээс цахим мэдээллээр энгийн иргэдийг торгоод байдаг замын цагдаа...
Д.Оюунхорол сайд залууст дрифт хийдэг талбай бэлдэж өгөөд явжээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлаа өгөхийн өмнөхөн Богд уулын аманд авто зогсоолыг ашиглалтад оруулаад сайдын суудлаасаа буусан. Тэрбээр тухайн үед "Богд уул руу долоо хоногтоо 10 мянган хүн зорчиж байна гэсэн судалгаа гарсан.
Алхаж байгаа хүмүүс "Нийтийн эзэмшлийн зам талбай, авто машины зогсоолтой болгож өгөөч гэж..." нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэг л асуудал тавьдаг. Тиймээс...
Татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй жолооч нарыг энэ сарын 20-ноос эхлэн автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй болсон талаар Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Татвар төлөөгүй жолооч болон тээврийн хэрэгслийн жагсаалтыг www.smartcar.mn цахим хуудсанд байршуулжээ.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгох юм. Та бүхэнд...
2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.07/ хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэдэг утгаараа Ардчилдсан намын бүлэг тодотголыг дэмжихгүй...
Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авсангүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төслийг авч хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр, "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүй, төрийн албан хаагчдад 300 мянгөн төгрөгийг хууль зөрчиж олгохоор болсон, төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан байна. Уг хоригийг бүлэг...
Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно
2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ. Шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон гэж Ерөнхий сайд үзэж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
71%
5kmh
40%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-15
°
Ням
-13
°
- Advertisement -