-19.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 5, 2025

Гадаад харилцаа

Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад Аль-Муршидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн...

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна. Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж, олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.

Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хуй Тяныг хүлээн авч уулзлаа. Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 2024 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зорчих хөдөлгөөн эрчимжиж, 2025 оны эхний таван сарын байдлаар манай улсаас тус улсад зорчсон...

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өнөөдөр (2025.07.29) эхэллээ. Тус бага хуралд Монгол Улсаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Ганбаатар нар оролцож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулиа Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, НҮБ-ын Женев дэх төвийн захирал...

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл,...

УИХ-ын дарга Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно.  Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга...

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтан авлаа. Үндэсний ордны урд талбайд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71%
1kmh
0%
Бям
-13 °
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ