-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 5, 2025

Улс төр

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түрхэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны...

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ.  Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага...

Улсын цолыг допингийн шинжилгээний дараа олгодог байх хуулийн төслийг өргөн барилаа

Улсын их хурлын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол УИХ-ын дарга дарга Н.Учралд өргөн барилаа. Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг...

Стратегийн ач холбогдолт бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Н.Учралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.  

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо

"Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.  “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны...

Төрийн алба хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар "Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол, төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах тухай, Монгол-Японы төр хувийн хэвшлийн уулзалтын тухай, "Эрдэнэбүрэний УЦС" төслийн хэрэгжилтийн явцын талаар тус тус хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ард түмний элч төлөөлөгчид өө, Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.

МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал,  Удирдах зөвлөлийн шийдвэрийг  танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлжээ.   УИХ дахь МАН-ын...

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, 2025 онд УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу хуулийн төслийг өргөн барьж байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр (2025.11.14) Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг...

Монгол Ардын намын даргаар Н.Учралыг сонголоо

Монгол Ардын намын 31 дүгээр их хурлын эхний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын даргаар сонголоо. МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг, танхимаас МАН-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм. Намын даргын сонгуулийг нууц санал хурааж, саналын дүнг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
1kmh
0%
Бям
-13 °
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ