COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцлаа-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны хурал боллоо.
СОР17 бага...
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар талууд санал солилцлоо.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо....
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан,
-Боловсролын сургалтын байгууллага, хүүхдийн зуслан, уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага зэрэг олон хүн цугласан орчинд гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн...
Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэлжээ.
Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцаж байна.
Үүнд:
1. “Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдолоор нь эрэмбэлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
2. Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг...
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа.
Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа...
Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.
Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа...
Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг хуралдаанд танилцууллаа.
Албан даалгаврыг боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн төлөөлөл, судлаачдын санал болон Засгийн газрын гишүүдэд салбар тус бүрд тулгамдаж байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгажээ.
Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол...
Хаврын чуулганыг лхагва гарагт хаана
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 8, 9-нд буюу мягмар, лхагва гарагт хуралдаж хаалтаа хийнэ.
Хаврын чуулганы отгон хоёр хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
Долоодугаар сарын 8-ны мягмар гарагт
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш Америкийн Нэгдсэн Улсын үе үеийн Засаг захиргааны зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































