Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх,...
ЗГХЭГ-ын дарга Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Европын холбоо түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой...
УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Уг хоригт, “Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын...
Д.Эрдэнэбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэх болсон нэг шалтгаан нь үнэхээр Монгол Улсын ядуурал байгалийн баялагийг эзэмшиж гадаадад экспорлох болсоноос эхэлсэн.
Энэ асуудал 2009-2011 оны хооронд энэ асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн...
Ерөнхийлөгч Европын холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Европын холбоо, Бельги, Финланд, Австри, Словак, Эстони, Грек, Литва, Унгар, ХБНГУ, Франц, Швед, Мальта, Латви, Словен, Чех, Итали, Болгар, ИБУИНВУ, Нидерланд, Люксембург, Испани, Дани зэрэг орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Европын холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин...
Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх хуульд тусгасан “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор...
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Мөн томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болсон байна.
Б.Хурц нь нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж...
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ.
Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт ороогүй,...
Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Гэрэл нь 2012 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
3kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































