Энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй байгааг анхаарууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч,...
Хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч Eрөнхийлөгчөөс Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
Тус намын бүлэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдахдаа дээрх асуудлыг хэлэлцэн, бүлгийн гишүүд хүлээж авах боломжгүй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс уг байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ мэдэгдлээ.
Харин бүлгийн хуралдаанаар 2018 оны Төсвийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлах аж.
Одоо УИХ-ын Эдийн...
МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг завсарлага хүссэн тул хуралдаан өндөрлөв.
Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг гишүүдэд танилцуулав. Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Хаянхярваа төсөв тойрсон асуудалтай холбогдуулж бүлэг дээр дахин нягтлах шаардлагатай. Тав хоногийн завсарлага авч байна гэлээ.
Хуралдаан даргалагчийн зүгээс тус бүлэгт тав...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас...
ХХААХҮ-ийн сайд Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГХАХ-ийн дарга Ё.Занданбал харин ОХУ-ын талаас Бүрэн Эрхт Элчин сайд Азизов.И.К, ахлах зөвлөх Кулаков.В.В, атташе Безруков.С.С нар байлаа.
Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 4,2 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээр болсон. Энэ хүрээнд эхний ээлжинд 2,6 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг хүлээн авсан. Харин үлдсэн 1,6 сая...
Шадар сайд Монголын уулын спортын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилгаар Төрийн ордонд зохион байгууллаа.
Уулзалтад Шадар сайдаас гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон уулчдын 20...
Бэлэн мөнгө тараах амлалтаа эргэн харахыг Дэлхийн банк санууллаа
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны...
БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн...
ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад...
Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.30/ хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
2018 оны төсвийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг УИХ-д Засгийн газар өргөн бариад байгаатай холбоотойгоор УИХ...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































