ХЗДХ сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүллээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад хандан Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүллээ.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой асуудлаар ТЕГ-аас хийсэн хэвлэлийн хуралд дурьдан зарим асуудлын талаар асуулга тавьсан байна.
У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ...
Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ.
Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар 55 тэрбум төгрөг тараах санал гаргаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлж байгааг Ерөнхийлөгч буруушаасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга...
2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.
Төсвийн орлогын чиглэлээр:
Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой...
"Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд АНУ хамтран ажиллана"
Эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайдын хувиар Элчин сайд Ж.Гаалттай нягт хамтран ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна гэв.
Монгол Улс Олон улсын...
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил...
Ерөнхийлөгч, УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичиг илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр илгээлээ.
Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын...
Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов
Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв.
Албан даалгаварт:
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх
Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай...
Энэ оны төсвийн тодотголыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан мөнгийг хасч, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болжээ.
Уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд энэ мөнгөө тусгасан хэвээр нь үлдээвэл зөв байсан юм. Улс орны цаашдын эрх ашгийг хангах үүднээс бэлэн мөнгө тараахын оронд...
С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов
Өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































