-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Улс төр

Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн санд 72 тэрбум төгрөгийг нэг гишүүнд тэрбум гэж тооцож оруулж ирсэн нь хаанахын ямар тохиролцоо төсөвт ороод ирэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Харин  УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат анхаарал татсан асуудлыг хөндлөө. Тэрбээр "Шинэ Засгийн газрын оруулж ирж байгаа төслийн харж байхад шинэ Сангийн сайд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй юм байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээр буюу цалин...

Я.Содбаатар: Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 30 иргэн авирч байх үед цасан нуранги үүсч ноцтой...

Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө

- Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Төрийн...

У.Хүрэлсүх: Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчин олгохын төлөө хичээн зүтгэе

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өө! Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн, онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа “Агаарын бохирдлыг бууруулах” асуудлаар үндэсний чуулганыг санаачлан, цаг үеэ олсон, тулгамдсан...

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутагт ажиллана

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэгдэхгэж байна. Тус хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрөөс /Даваа гараг/ эхлэн орон нутагт ажиллахаар болжээ. 2018 оны Улсын төсөвтэй холбоотойгоор орон нутгийн удирдлага, иргэдийн санал бодлыг сонсох аж. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.23/ хуралдахгүй. Орон нутагт томилолтоор ажилласан гишүүдээ ирэхээр төсөвтэй холбоотой ард иргэдийн өгсөн саналыг нэгтгэн хуралдах...

Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дэд дарга асан Ц.Нямдорж Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулж МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг тус албан тушаалд нэр дэвшүүлсэн. Иймээс чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 98.5 хувийн санал авч, УИХ-ын дэд дарга болов. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр хүндтэй албан тушаалд очсонд нь баяр хүргэж, ажлын амжилт...

У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, харилцан мэдээлэл сонслоо. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд төрийн албаны удирдах...

М.Энхболд: Сайд нар аа, УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаарай

УИХ-ын чуулганы энэ сарын 18-19-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарыг томилсон. Энэхүү томилгооны дараа УИХ-ын дарга М.Энхболд шинэ сайд нарт хандаж дараах үгийг хэлсэн юм. Тэрбээр, "Та бид хоёр өдрийн турш хуралдаж, шинээр эмхлэн байгуулагдаж байгаа Засгийн газрын 15 сайдыг томиллоо. Шинээр томилогдсон сайд нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе. Шинэ Засгийн...

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Батзориг өнөөдөр/2017.10.20/ ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн талаар товч танилцуулгыг хийлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн ”Өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны...

Ц.Нямдорж сайдаас Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж хүсэлт гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ, "УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-аар оруулж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг хүсч байна” хэмээжээ. Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна: ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЦЭНДИЙН НЯМДОРЖ ТАНАА 2017.10.20 Улаанбаатар хот “Хүсэлт гаргах тухай” Монгол Улсын Үндсэн Хуулийн Тунхаг хэсэг нь“Монголын ард түмэн бид...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
71%
4kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ