-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Улс төр

У.Хүрэлсүх: С.Бямбацогт сайд эрч хүчтэй, сайн ажилласан

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна...

ТАНИЛЦ: Шинэ сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газартаа ажиллах сайдуудынхаа нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулж зөвшилцөх саналаа хүргүүлж, АТГ сайдад нэр дэвшигчдийг эрх ашгийн зөрчилгүй гэж үзсэж өнгөрсөн хоёр өдөр УИХ-аар хэлэлцэж шинэ сайд нарыг баталлаа. Шинэ сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. Авлигатай тэмцэх газраас 2016 онд гаргасан төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс ашиглав. ...

Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсох аж.

30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.10.19) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь Цэдэнбалын...

У.Хүрэлсүх: 0-15 насны хүүхдээс төлбөр хураамж авдаг журмыг цуцална

Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгт орохоор очсон 0-15 насны хүүхдээс хураамж авахаа болино. Ардын Засгийн газрын...

Засгийн газрын найман гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын чуулганы (2017.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн ЦЭРЭНБАТ Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн...

2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.18) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 31 минутад эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг үндэслэлээр асуудлыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, Монгол...

Сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.10 минутад эхэлж, сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатарыг тус тус томилсон юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар нийт 15 сайдын томилгоог хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Намсрайн Цэрэнбатыг томилох саналыг хэлэлцэж байна.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ...

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Байнгын хороод хэлэлцэж дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд (2017.10.17) өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
71%
4kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ