Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.
Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад...
МАН: Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүллээ
МАН-ын Бага хурлын 7 дугаар хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ.
Тус шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр санал нэгдэж, Бага хурлын түвшинд оруулж ирсэн. Бага хурлын үеэр гурван нэр дэвшигч нэмж нэрээ дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татсан юм. Улмаар Г.Занданшатар,...
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.
“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын...
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлнэ”, “Хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай”...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн...
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх...
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь...
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг,...
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг /2025.05.27/ өргөн мэдүүллээ.
Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
НҮБ нь манай улсын нийгэм, эдийн...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
78%
4kmh
40%
Ням
-18
°
Дав
-15
°
Мяг
-11
°
Лха
-15
°
Пүр
-17
°
- Advertisement -










































