Хэмнэлтийн бодлогыг төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлан хэрэгжүүлэх ёстойг сануулав
Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван...
Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамж гарлаа.
Тус Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ...
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
Даланзадгадад 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх аймгийн үнэт цаасыг тухайн жилийн төсвийн тухай хууль, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад зөвшөөрлөө.
Аймгийн үнэт цаас гаргах хэмжээ болон санхүүжүүлэх дүнг жил бүрийн төсвийн төсөлд тооцож...
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан /2025-08-12/ боллоо.
Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх,...
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний...
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төсвийг ил тод нээлттэй хэлэлцсэнээр авлигын индексийг бууруулахад нөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн боловсруулалт, төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналын явц зэрэг мэдээллийг холбогдох яамдын сайд нараас сонслоо.
2026 оны төсвийн чиглэлийн талаар E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Даваадалай танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэд саналаа өгснөөс...
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна
Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын удирдлагад тус тус зөвлөв.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах,төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн...
Ерөнхий сайд Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
Бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурь нэн чухал болохыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлов. Ялангуяа төсөв, татварын бодлогын...
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
78%
4kmh
40%
Ням
-18
°
Дав
-15
°
Мяг
-11
°
Лха
-15
°
Пүр
-17
°
- Advertisement -










































