Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо
"Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны...
Төрийн алба хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар "Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол, төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах тухай, Монгол-Японы төр хувийн хэвшлийн уулзалтын тухай, "Эрдэнэбүрэний УЦС" төслийн хэрэгжилтийн явцын талаар тус тус хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ард түмний элч төлөөлөгчид өө,
Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.
МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлжээ.
УИХ дахь МАН-ын...
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, 2025 онд УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу хуулийн төслийг өргөн барьж байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр (2025.11.14) Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг...
Монгол Ардын намын даргаар Н.Учралыг сонголоо
Монгол Ардын намын 31 дүгээр их хурлын эхний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын даргаар сонголоо.
МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг, танхимаас МАН-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм.
Намын даргын сонгуулийг нууц санал хурааж, саналын дүнг...
Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч...
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу...
Шадар сайдаар Х.Ганхуягийг томилов
Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар Х.Ганхуягийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ “Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Х.Ганхуягийг Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар томилж байгаа”-гаа мэдэгдэв. Түүнчлэн энэхүү томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсан болохыг хэлээд, Х.Ганхуягийг өөрийн эрхлэх ажил үүргийн хүрээнд хариуцлагаа ухамсарлан ажиллахыг үүрэг...
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэнэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорьсон өдрүүд өнгөрч буйг сануулан, УИХ-ын дэд даргаар сонгогдож, улмаар хууль тогтоох байгууллагыг тодорхой хугацаанд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































