Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдана

Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоодгийг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу маргаашнаас буюу энэ сарын 21-нээс хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо.