Засгийн газар Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлана

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар болжээ.

Тодруулбал, Засгийн газрын нөөц сангаас 10 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 10 сая, Эрүүл мэндийн яамнаас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриалсан аж.