500 сая төгрөгийн супер азтан шагналаа гардлаа

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Сангийн яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал, ТЕГ-ын ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, ГТСМТТ УҮГ-ын захирал Ц.Орхонтамир нар оролцож, НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор азтан болсон иргэдийн төлөөлөл болох 500 сая төгрөгийн азтан ХУД-ийн дугаар хорооны иргэн Ж.Алтанзул, 20 сая төгрөгийн азтан Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ч.Булган, 4 сая төгрөгийн азтан иргэн Ж.Нямаа, Г.Зундуй нарын гэр бүлийн төлөөлөлд батламжыг гардуулав.

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 12 дугаар сарын сугалааны тохирол нөгөөдөр буюу 24-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2017 оны 11-р сарын 1-нээс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.