Төвбанк дэргэдээ Тусгай хяналтын алба байгуулжээ

Монголбанк Хяналт шалгалтын газрынхаа батлагдсан орон тоо, төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр туршлагатай, мэргэшсэн ажилтнуудыг бусад нэгжүүдээс шилжүүлэн томилж Тусгай хяналтын алба байгуулсан байна.

Тус алба Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх юм хэмээн Төвбанкнаас мэдэгдлээ.

Мөн банкны үйл ажиллагаанд  Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах аж. Улмаар Санхүүгийн мэдээллийн алба болон түүний дэргэдэх Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах юм байна.