НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын тухай хуулийн дагуу жилд нэг удаа олгодог НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлж эхэллээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 онд 496,000 иргэнд 35,1 тэрбум төгрөг буцаан олгож байсан. Харин энэ удаад 654.7168 иргэнд 78,1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор болж, Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ.

Мөн цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш, улиралд нэг удаа олгож байхаар хуульд өөрчлөлт оруулахаар судалж байгаа юм байна.