Засгийн газар Оюу Толгой компанитай 2014 байгуулсан гэрээгээ цуцлах санал илгээжээ

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлжээ.

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 4 жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчээ.

Ингэснээр Оюу Толгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам доллар зарцуулж байсан юм.

Тиймээс Монголын талд ашиггүй зурагдсан энэ гэрээг цуцлах саналаа Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн нь энэ юм байна. Ингэснээр 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх шаардлагатай болж байгаа юм байна.