УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ... /1-р хэсэг/

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллах нь ажиллаж, золгуут, зугаалга хийх нь хийж байна.

Ж.Энхбаяр гишүүн нохойн гөлөг худалдан аваад....

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны анхдугаар олимпиадыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Боловсролын Үнэлгээний Төвөөс амжилттай зохион байгуулж, шалгалтын дүнг шалгуулагчийн нүдэн дээр шууд засч танилцуулах шилэн технолгийг амжилттай туршиж үзсэн байна.  Өөрийн томоос том ханын зурагтай зааланд сүржин олимпиадад түрүүлсэн хүүхдүүдэд харин тэрбээр гар татаагүй гэнэ. Тодруулбал, медаль, өргөмжлөл, ipad зэрэг үнэ бүхий зүйлээр, сурагчдыг бэлтгэсэн байгалийн ухааны заах аргын нэгдлийг мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Тэрбээр энэ мэт ажил амжуулахын хажуугаар өөрийн сонирхолдоо хөрөнгө оруулалт оруулж яваа гэнэ. Учир нь тэрбээр өнөөдөр нохой сонирхогч залуугаас  Монгол банхарын гөлөг худалдан авсан гэнэ. Тэрбээр нохойд бас тунчиг дуртай нэгэн гэнэ ээ.

 С.Бямбацогт гишүүн оюутан цагаа дурсаад...

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр  Ховд аймгаас Улаанбаатар хотноо суралцаж буй оюутан залуустайгаа уулзаж залуу хүмүүсийн зовлон жаргал,ажил амьдралын талаар санаа бодлоо солилцсон гэнэ. Энэ талаар тэрбээр "26 жилийн өмнө яг эдэн шиг оюутан болж их хотын амьдралд хөл тавьж байж билээ.. Алдсан нь ч,оносон нь олон доо. Залуу хүн Зорилготой, Зарчимтай, Зоригтой байх хэрэгтэй шүү гэж нутгийн дүү нартаа захилаа..." хэмээсэн байна.

Мөн тэрбээр чуулганы завсарлагаанаар волейбол сонирхогчдын улсын аварга шалгаруулах сум дундын волейболын тэмцээн дээр очиж селфи хийгээд амжсан байна. Энэ талаараа тэрбээр "Ховд аймгаас маань Манхан сум эр,эм 2 баг,Булган,Үенч сумдын эрэгтэй багууд орж бна. Баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүсье. Дэмжсэн сумдын удирдлагууд болон нутгийн зөвлөлийнхөндөө баярлалаа.." хэмээжээ.

Б.Наранхүү гишүүн шангрилад золгуут хийгээд...

УИХ-ын гишүүн Б.Наранхүү өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгаас төрөн гарсан үе үеийн төр нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын алдартан, сум орон нутгийн удирдлагууд, малчин түмэн, нийт 700 гаруй зочид төлөөлөгчийг оролцуулсан  их золголтыг Шангрила зочид буудлын хүндэтгэлийн их танхимд зохион байгуулсан гэнэ.

Д.Мурат гишүүн хувиасаа "Паз" автобус авч бэлэглээд...

УИХ-ын гишүүн Д.Мурат хувьд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрын хувьд театрын үйл ажиллагаа болон уран бүтээлээ олон нийтэд хүргэхэд багтаамж сайтай автобус шаардлагатай байдаг байна. Тиймээс ч тэрбээр багтааж сайтай Паз автобусыг хөгжимт драмын театрын хамт олонд хүлээлгэж өгсөн гэнэ.

Үргэлжлэл бий...