Отгонтэнгэр хайрханд амиа алдсан уулчдын гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ

Өнгөрсөн оны 10 дугаар сард Отгонтэнгэр хайрханы оргилоос буух замдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 17 уулчны гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Гэрэлт хөшөөг  уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд босгосон бөгөөд Отгонтэнгэр хайрханыг зорих үе үеийн уулчид хүндэтгэл үзүүлж байхыг хүсч энэхүү хөшөөг  босгосон аж.