Реппер Gee шилдэг татвар төлөгч болжээ

Сангийн яамын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр болж байгаа билээ. Өчигдөр тус өдөрлөгийн үеэр шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулав.

Реппер Gee Нийслэлийн шилдэг татвар төлөгч болов. Тэрбэр “Миний төлсөн татвар Монгол улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна” хэмээлээ.