Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгоно

Төвлөрсөн зах худалдааны төвүүдийг цахим төлбөрийн системд холбуулахын тулд Татварын ерөнхий газар Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд захууд дахь худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт хэвлэгчтэй болох аж.

Ингэснээр өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль зах, худалдааны төвүүдэд үйлчилдэг болох ба иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг авдаг болох юм.