Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан овоог тахина

УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Алтан овоог Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд тахихаар болсныг дуулгав.

Сүхбаатарчууд төдийгүй Монгол түмэн нийтээрээ тахин сүслэн дээдэлдэг энэхүү овоог тахихтай холбогдуулан Зохион байгуулах комиссын зүгээс “Алтан овооны дуулал” хандивын тоглолтыг энэ сарын 30-ны өдөр “UB palace”-т зохион байгуулах гэж байгаа аж.