“Anymone” хамтлагийн гишүүн Б.Цэнгэлэн ээж боллоо

“Anymone” хамтлагийн гишүүн Б.Цэнгэлэн энэ сарын 29-нд амаржиж, хүүтэй болжээ. Түүний нөхөр нь өмнө нь амьдралтай байсан бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг нэгэн аж. Залуу уран бүтээлчийн сонгосон эр өмнөх амьдралаасаа хоёр хүүхэдтэй бол гурав дахь хүүг нь Б.Цэнгэлэн тэврүүлсэн байна.  Үндэсний контент бүтээгч 25 дугаар суваг телевизийн “Making the band” шоунаас төрсөн “Anymone” охидын хамтлагийн хувьд одоогоор тус тусын уран бүтээл, ажилдаа анхаарч байгаа аж.