Г.Шийлэгдамбыг ирэх даваа гарагт шүүнэ

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурлын тов гарчээ.Тодруулбал шүүх хуралдаан ирэх даваа гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно гэж албаныхан мэдээллээ.

Тэрээр албан ажлын өрөөндөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр шалгагдсаар хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний албан өрөөний сэйфнээс 500 сая төгрөг илэрч Авлигатай тэмцэх газар баривчлан шалгаж дуулиан тарьж байсан.